Өнөөдөр УГЗ Н.Жанцанноров “Хөгжим таны хэрэгцээ юу, зугаа юу” сэдвээр ярилцана

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 17

"Монсудар” хэвлэлийн газар Уран зургийн галерейд “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг энэ сарын  18-ныг хүртэл зохион байгуулахаар нээлтээ хийгээд байна.

Энэ жил эх хэлэндээ тулгамдаад байгаа асуудлуудыг хурцаар хөндөн, өдөрлөгийн хүрээнд олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд эх хэл, хүүхдийн боловсрол болон нийгмийн бусад олон асуудлаар өөрсдийн санал бодлоо хуваалцахаас гадна “Монсудар” хэвлэлийн газраас гаргаж буй шинэ номнуудын нээлт амралтын өдрүүдэд үргэлжлэх юм. Мөн өнөөдөр Төрийн хошой шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Хөгжим таны хэрэгцээ юу, зугаа юу” сэдвээр ярилцах бол маргааш дэлхийн утга зохиолын сор бүтээл болсон У.Шекспирийн “Гамлет” жүжгийн агуулга, чин санаа нь өнөөдрийн Монголын нийгмийн талаар юу өгүүлж болох тухай хэлэлцэх ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top