Интернэтийн үнэ орон нутагт гурав дахин хямдарч, хурд нь хоёр дахин нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

  Аймгийн төвийн өрхийн 8 хувь, сумын дөнгөж 1 хувь  нь л интернэтэд холбогдсон, товчхондоо бол орон нутагт интернэт ашиглалт маш бага хувьтай байна.

Улаанбаатар хотод 1 мегабит/секундын хурдтай интернэт бөөний үнээр 100 мянга орчим төгрөг бол хөдөө орон нутагт 475 мянган төгрөг байдаг нь орон нутгийн хэрэглэгчдийн тоог хязгаарладаг нэг шалтгаан юм. Иймд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин буулгаж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ийнхүү өнөөдрөөс  орон нутгийн иргэд интернэтийн үйлчилгээг 20 мянган төгрөгт багтаан авах боломжтой болно.  Ингэснээр цахим үйлчилгээний хувьд хот хөдөөгийн ялгаа арилж, орон нутагт мэдлэгт тулгуурласан чиг баримжаа бүхий ажлын байрууд шинээр бий болох, түгжрэлгүй төрийн цахим үйлчилгээнүүдийг алс холын аймаг сумдын иргэд цаг алдалгүй авч чадах зэрэг олон таатай боломж нээгдэж байгаа юм.

Г.Энхтуяа


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top