Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг, “Орхон-Сэлэнгийн бэлчир”-т осолдсон иргэн Н.Саранчимэг гэх 27 бүсгүй найман сартай хүү Шинэбаярын хамт Сэлэнгэ мөрнөөр энэ сарын 3-ны өдөр урссан харамсалтай явдал болсон билээ. Тэднийг эрэн хайх ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас тодруулбал голын мөс барьцалдан хөлдсөн, усаар эрэл хийх боломжгүй болсон, ар гэрийн зүгээс гаргасан хүсэлтийг харгалзан эрэн хайх ажиллагааг 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн зогсоосон байна.
Өнгөрсөн хоногт Аврах тусгай ангийн бүлэг, ар гэрийнхний хамт 5-тын заставаас “Цагаан арал” хүртэл явганаар 5 км газар, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлэг 2 завьтайгаар “Орхон Сэлэнгийн бэлчир”-ээс “Цагаан арал”-ын хилийн пост хүртэл 20 км усаар, мөн 1 бүлэг “Орхон Сэлэнгийн бэлчир”-ээс 5-тын пост хүртэл 18 км усаар, мөн 1 бүлэг Төмөр замын 19 дүгээр зөрлөгөөс 5-тын застав хүртэл моторт завьтай 14 км усаар, Аврах гал унтраах 36 дугаар ангийн албан хаагчид “Алтан арал”-аас 5-тын застав хүртэл 5 км газар явганаар эрлийн ажиллагааг явуулсан байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )