Нийтийн дууны мастеруудын багш гавьяат боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнан урамшууллаа.Салбар бүртээ үнэмлэхүй амжилт гаргасан хүмүүс  төрийн дээд шагналаар энгэрээ мялааж байх энэ үеэр нэгэн шагнал ихэд онцгой байлаа. Учир  нь нийтийн дууны өнгө төрхийг тодорхойлдог дуучдыг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн СУИС-ын уртын дууны ахлах багш, уртын дуучин Цэвээндоржийн Дэлгэр “Монгол Улсын гавьяат багш” цолоор шагнагдлаа. Шавийн эрдэм багшаас гэдэг тэгвэл МУГБ Ц.Дэлгэр нь насаараа урлагийн салбарт хүчин зүтгэж ,мянган мянган шавь нарыг төрүүлсэн билээ. Өдгөө ард түмний хайртай дуучид болох Бат-эрдэнэ,Оюумаа,Ширмэнтуяа,"Шуранхай" хамтлаг гэх мэт маш олон дуучдыг урлагийн замд хөтлөн оруулсан багш юм. Багшийнхаа гавьяатын баярт хүндэтгэл үзүүлэхээр нийтийн дууны одод бүгд хуран цугларсан байлаа.

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top