Улаанбаатар хотын 2013 оны төсвийг нээлттэй хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

    Нийслэлийн удирдлагууд иргэдийн санал бодлыг аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа тусгахыг чухалчлан ажиллаж байна. Тиймээс НИТХ-аас иргэний тахимыг нээн ажиллуулж, газар өмчлөлт, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээний тухай, хог хаягдлын менежментийг сайжруулах нь зэрэг хэд хэдэн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулаад байгаа юм. Харин маргааш буюу 2012 оны 11 дүгээр сарын 20-ний 14:00 цагаас Нийслэлийн иргэний танхимд Улаанбаатар хотын 2013 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийг Иргэний оролцооны хэлтсээс зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн санхүү, төрийн сан хариуцсан удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top