Цусаа бэлэглэгч донор бүр баатрууд мөн...
Монгол Улсын хувьд цусны донорын эгнээг өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа юм. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Донор хүн цусаа бэлэглэснээр шинээр мэндэлж буй үрс, түүний эх, осол гэмтэлд орсон иргэд, хагалгаанд орж буй хүмүүс цусны хавдар болон төрөлхийн цусны өвчин, төрөхийн хүндрэл зэрэг олон тохиолдолд юугаар ч орлуулшгүй эмчилгээний бүтээгдэхүүн болдог. Алко Групп-ийн нийт хамт олон, ажилчид энэ үйлсэд идэвхтэй оролцон, "Нэг нь нийтийн төлөө-Нийт нь нэгний төлөө" уриан дор нэгдэж Эрүүл мэндийн яамны харъяа Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв-д хандан цусаа хандивлалаа. Тус хамт олон цаашид жилд хоёр удаа цусаа хандивлах үйлсэд нэгдэх аж.
Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн явуулын багийнхан компаний байран дээр ирж хамт олны сайн үйлсийг дэмжжээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 1 )
Наад уйлдвэрээ сайн шалгах хэрэгтэй