”Inner Space” нэртэй үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Зураач Б.Номин "Inner Space" нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ маргааш нээх гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт тус өдөр 14:00 цагт болох юм. Зураач  Б.Номин бүтээлээрээ “Өнөө үед дэлхий даяарчлагдаж улс үндэстэн бүхэн өөрсдийн онцлогоо бага багаар мартаж байгааг, хүн байгальтайгаа хэрхэн харьцаж байгааг өөрийнхөө харж мэдэрч байгаагаар шүүмжлэлтэйгээр харуулахыг зорилоо” хэмээв. Үүнийгээ өөрийн эзэмшсэн монгол зургийн аргыг орчин үеийн арга барилтай хослуулан ажиллажээ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top