Оюутнууд хуурамч виза карт хийхдээ банкны карт ашигладаг

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Нийтийн тээврийн газраас долоо хоног бүр оюутны шар виза карт болон наалтыг хуурамчаар хийж байгаа тул гэнэтийн шалгалт явуулж байгаа аж. Хуурамч виза картыг ихэвчлэн оюутнууд гар аргаар үйлдвэрлэдэг байна. "Хаан", "Хадгаламж" зэрэг банкны карт оюутны виза карттай яг адилхан хэмжээтэй байдгийг ашиглан хийсэн хуурамч виза картыг автобусны кондукторууд дор нь илрүүлдэг ажээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top