Он гарсаар 1,217,826 иргэн хилийн чанадад зорчжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

2012 он гарсаар манай нийт 1,217,826 иргэн дэлхийн 172 оронд зорчжээ. 2008-2012 онд хамгийн их зорчсон 10 улс нь БНХАУ, БНСУ, АНУ, ХБНГУ, БНКазУ, ИБУИНВУ, ОХУ, Япон, Сингапур, БНТУ байна. Сүүлийн 2-3 жилд аялал жуулчлал эрхэлдэг компаниуд шууд нислэгээр жуучлал зохион байгуулж эхэлсэнтэй холбогдуулан Тайландын Вант Улс, Хонгконгт зорчих иргэдийн тоо Сингапур, БНТУ-тай ойролцоо үзүүлэлттэй болж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Үүнээс эхний 3-т БНХАУ-д давхардсан тоогоор нийт 4.316.206 иргэн, ОХУ-д 761884, БНСУ-д 182191 иргэн тус тус зорчсон байна.

Одоо Монгол иргэд 16 улс (Беларусь, Гонконг, Гүрж, Израиль, Куба, Хятад, Казахстан, Киргиз, Лаос, Макао, Малайз, Сингапур, Украин, Тайланд, Турк, Филиппин) визгүй зорчиж байна. Монголын иргэдэд АНУ-ын тал 2-10 жилийн олон удаагийн зорчих виз олгох, ИБУИНВУ-д 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох талаар холбогдох талуудтай тохиролцсон болно. Мөн дипломат болон албан паспорттай иргэд 18 улсад (Болгар, Бразиль, Вьетнам, Индонез, Кипр, Мексик, ОХУ, Румын, БНСУ, Словак, Тайланд, Турк, Унгар, Чех, Чили, Энэтхэг, Польш, Индонез) визгүй зорчиж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top