Өнөөдрийн байдлаар гадаадын аль нэг улсад ял эдэлж буй 138 иргэн байгаа гэнэ. Тэдгээрээс 26 нь хар тамхи зөөвөрлөсөн гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байгаа ажээ. Үүнээс БНХАУ-д 15, ОХУ-д 2, БНКазУ-д 2, Хонгконгт -7 иргэн ял эдэлж байна.
2012 онд хар тамхины хэрэгт холбогдсон 8 иргэний хэрэг шүүх хурлаар орсон бөгөөд шийдвэр нь ирээгүй байгаа бол дөрвөн иргэний хэрэг үргэлжлүүлэн шалгагдаж байна.
Хар тамхины хэргээр ял эдэлж буй иргэдээс 9 нь эмэгтэй, 17 нь эрэгтэй. Цаазаар авах ялтай-5, хугацаагүй хорих ялтай-1, 5 хүртэлх жилийн хорих ялтай-1, 5-10 жилийн хорих ялтай-4, 10-15 жилийн хорих-12, 15 –аас дээш жилийн хорих ялтай 3 иргэн байна.
2012 онд ОХУ-д 3 оюутан энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж шүүхээр гэм буруугүй нь тогтоогдон сургуульдаа эргэн суралцсан. 2012 оны 10 дугаар сарын 1-нд Хорват Улсад 1 иргэн марихуан тээвэрлэсэн хэргээр саатуулагдан шалгагдаж байгааг эх сурвалж мэдээллээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )