“Торго-2012” шоу ирэх бямба гаригт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

Монгол үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг “Торго-2012” загварын шоу ирэх бямба гаригт “Мишээл экспо”-д зохиогдох гэж байна. Тус компанийн дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулах энэ шоунд топ моделиуд болон “Торго” салоны загвар өмсөгчид оролцох юм. Хоёр цаг гаруй үргэлжлэх загварын шоуны хөтөлбөрт үндэсний урлагийн тоглолт ч багтах аж. Энэ жил “Торго” шоуны 10 жилийн ой тохиож байгаа учраас онцгой бэлэг олныг зэхээд байгаа гэнэ. Дашрамд дуулгахад, “Торго” салоны загваруудын зургийг “Монгол шуудан” компани ирэх наймдугаар сараас эхлэн марк болгон хэвлүүлж, дэлхийн 120 гаруй оронд ашиглахаар болжээ.

У.Бодол

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top