Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал хөгжимчид 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан, анхны тоглолтоо хийсэн гэдэг. Тиймээс энэ онд онцгойлог Төрийн их найрал түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж, “Рок, поп оддын хуралдай” баяраа эхлүүлсэн. Тэгвэл ойн арга хэмжээний бүх ажлын хаалт болгон энэ сарын 25-нд нэгдсэн тоглолт хийхээр болжээ. Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлээс дээжилсэн тус тоглолтод үндэсний найрал хөгжмийн анхны удирдаач П.Дагважамц болон ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан, ардын жүжигчин Д.Самбуу, ДБЭТ-ын дуучин, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг нар оролцоно. Мөн Л.Мөрдоржийн “Тэнгэрийн эгшиг”, Ж.Мэнд-Амарын “Татлагын холбоо”, Д.Лувсаншаравын “Хурдан зээрд” зэрэг бүтээлийг тоглохоор найрал хөгжимчид бэлтгэж байна.
У.Баяр

Сэтгэгдэл ( 0 )