Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч, зарим нутгаар цасан шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

Ус цаг уурын хүрээлэнгээс дараах мэдээллийг хүргэж байна.

Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр, маргааш өдөр Халх голын сав орчмоор цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч хононо.

Арваннэгдүгээр сарын 21-ний 20 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хүйтэрч Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Эхийнголын Баян-Бүрд орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Халх голын сав газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Цэнхэр, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус , өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно, Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 градус хүйтэн, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Арваннэгдүгээр сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 26-нд баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орж цасан шуурга шуурна . Салхи 24, 26-нд зарим газраар, 25-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Отгон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top