Г.Нарансолонго өнчин охины дүрээр уран бүтээлээ эхлүүлж байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн, “Х-Түц” продакшны жүжигчин Г.Нарансолонго нарыг нийслэлийн 84 дүгээр сургуульд нэг ангид сурч байсныг уншигч та мэдэж байгаа биз ээ. Багаасаа уран бүтээлч болох хүсэлтэй тэд сургуулийнхаа урлагийн үзлэгийн номер бүрт ордог байсан аж. Тодруулбал монгол хэл, уран зохиолын багшийнхаа найруулсан “Сорви” хэмээх жүжиг тоглосон байна. Дүрийн хувьд “Номин талст”-ын хоёр баян айлын хүүхэд болж тоглосон бол Г.Нарансолонго өнчин охины дүрийг чадварлаг бүтээсэн гэдэг. Бусад ангийн хүүхдүүдээс энэ номероороо хамгийн их оноо авсанаа тэд өдгөө ярих их дуртай юм билээ. Г.Нарансолонгын хувьд тэрхүү дүр нь анхны бүтээл гэсэн.

У.Бодол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top