“Мөрөөдлийн театр”-ынхан эмгэнэлт жүжгээр үзэгчдээ угтана

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

Театр, продакшнуудын сор болсон залуу уран бүтээлчдийн нэгдэл гэж хэлж болохоор “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ. Бүтээлийнхээ нэрийг тэд одоогоор нууцалж байгаа ч ирэх гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Жүжгийн агуулга нь нийгэмд цаг үргэлж гарч иргэдийн толгойны өвчин болж буй асуудлаас сонгосон гэнэ. Тэгэхээр драмын эмгэнэлт жүжиг болох нь тодорхой юм. Өмнө нь хүүхдийн, инээдмийн жүжгээр урын сангаа арвижуулж байсан тэд бүхий л сэдвийг онцлохоор төлөвлөсөн ч байж болох. Ямартай ч тэрхүү бүтээлийг нь хүлээе.

У.Бодол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top