ҮДБЭЧ хүндэтгэлийн гала концертоо толилуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчдийг үндэсний хөгжмийн их найрал хөгжмийн шинэ цагийн түүхийг бичигчид хэмээдэг. Энэ нэрээ ч тэд тун сайн авч яваа. Үндэсний хөгжмийн их найрал нь энэ жил 50 настайгаа золгож байгаа. Тиймээс хүндэтгэлийн гала тоглолтоо ирэх баасан гаригт хийх гэж байгаа билээ. Тиймээс тус тоглолтын талаар уран бүтээлчид тун удахгүй хэвлэлийн бага хурал хийх гэж байна.  

Төрийн их найрал хөгжим эдүгээ ”Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”-ын үндэс суурь болтлоо их замыг туулж, дуунаас дуулалт жүжиг, аязаас жүжгийн бүтээлийг туурвин олон улсын тайзнаа үндэсний болоод дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлээр сонсогч олныхоо сонорыг мялааж, урын сангаа баяжуулсаар байгаа билээ.

У.Баяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top