Монголын рок попын охидын ууган хамтлаг “Sweetymotion”-ын 15 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа. Эх орондоо ирээд “Celebration” нэртэй хоёр дахь нүсэр тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа тус хамтлагийнхан ойдоо зориулж шинэ цомог гаргаад байгаа юм. Ойн тоглолтонд үлээвэр найрал хөгжим, амьд хөгжмийн хамтлагтай хамтран хуучны хит болон шинэ уран бүтээлүүдээ эгшиглүүлэх юм байна. Тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр Улсын циркт тоглогдох бөгөөд тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 20, 30, 50 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )