Монголын Залуучуудын Холбооноос “Паркаа аваръя” хөдөлгөөнийг эхлүүлж, паркийн газраас эзэмшиж буй компаниудад тодорхой 3 асуулт бүхий асуулгыг хүргүүлж, хариултаа авахыг шаардаж байсан. Харин тэд энэ удаа паркийн газраас хамгийн их 76 хувийг эзэмшдэг “Бодь” группт явуулж байгаа албан ёсны асуулга бүхий энэ бичгийг “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланд хаяглан явуулжээ. Тун удахгүй “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан Монголын залуусын Паркаа аваръя хөдөлгөөнийхөнд хариултаа өгнө гэдэгт найдаж байна. Түүний хариултаас маш олон бүрхэг байгаа асуултын хариулт тодорхой болох юм.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )