Геодези, зураг зүйн салбарын ажилтны анхдугаар зөвлөгөөн болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Монгол Улсын Зам, тээврийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо хамтран "Геодези, зураг зүйн салбарын ажилтны анхдугаар зөвлөгөөн"-ийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр салбарын хөгжил, цаашдын зорилго, тулгарч буй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ  "Геодези, зураг зүйн салбарын хөгжил" үзэсгэлэнг зохион байгуулагдлаа.   Салбарын хуралдаанд 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.  

Тус салбарын хувьд эрхзүйн таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хуралдаанд оролцогчид хэлж байлаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top