Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 24

2012 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгийн зарим газар, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top