Монгол улсын гавьяат жүжигчин Х.Болормаа, дуучин Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа нар өнөөдөр “Улаанбаатар Палас”-ийн концертийн их танхимд “Ээжийн бүүвэйтэй хорвоо” нэртэй хамтарсан тоглолтоо ганцхан удаа өргөн барина. Тэд тоглолтынхоо санааг өнгөрсөн хавар гуравдугаар сарын 7-нд болсон Э.Оюумаагийн “Амрагхан чамдаа” тоглолтод “Эхийн ариун сэтгэл” дууг дуулахдаа олсон ажээ. “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууны клипийг өнгөрсөн зун наадмын дараа Дундговь аймгийн Цагаан суваргад очиж хийлгэсэн байна. Тоглолтын билет 15, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд 1905 хүргэж өгч байгаа аж. Гурван “Маа”-гийн тоглолтод Баян Монгол чуулга, симфони оркестр эгшиглэхээс гадна бүжигчид оролцох гэнэ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )