Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдааны хоёрдугаар шатанд 20 уран бүтээлч шалгарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 24

Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари романс дуулаачдын улсын IY, олон улсын II уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчдийн нэрс тодорчээ. Эхний шатанд 60 уран бүтээлч өрсөдсөнөөс удаах шатанд 20 оролцогчийн нэрс тодорсон байна. Уг уралдаан олон улсын жишгийн дагуу нэгдүгээр шатны шалгаруулалтаа аудио бичлэгээр хүлээн авч шалгаруулсан байна. Уг уралдааны II, III шатны шалгаруулалт энэ сарын 27-28-нд ДБЭТ-т болох  юм байна. Уралдааны II шатанд нийт таван сопрано, таван тенор, дөрвөн баритон, зургаан баргил хоолойтой оролцогч шалгарсан аж. Харин III шатны шалгаруулалт, гала тоглолт  энэ сарын 30-нд 18.00 цагт ДБЭТ-т болж, шилдгээ шалгаруулах юм байна. Уг уралдааны зорилго нь дуурийн залуу уран бүтээлчдийг нээн илрүүлэх гэнэ. Сонирхуулахад, уг уралдааны болзол, удирдамж, өмнөх оролцогчдын мэдээлэлийг ном болгон хэвлүүлэх гэнэ. Монголын төр засаг соёл урлаг тэр дундаа сонгодог урлагийг дэмжиж байгаа томоохон илрэл бол уг уралдаан хэмээн уралдааны зохион байгуулагчид онцлон хэлсэн юм.

II шатанд тэнцсэн оролцогчид:

1

Б.АЛТАНХУЯГ

УДБЭТ

2

Ц.АМАРБОЛД

“Сүлд” чуулга

3

Э.АНХБАЯР

УДБЭТ

4

Б.АРЮНА

Буриадын ДБЭТ

5

Б.БАТБААТАР

ЦДБЭЧ

6

Б.БАТЖАРГАЛ

УДБЭТ

7

Д.БАТ-ЭРДЭНЭ

ХБК

8

С.БАТ-ЭРДЭНЭ

СУИС

9

Э.БУМХҮҮ

УДБЭТ

10

Ж.БЯМБАЖАВ

УДБЭТ

11

Б.ГОМБО-ОЧИР

УДБЭТ

12

Б.ДОЛГОРМАА

 “Сүлд” чуулга

13

Б.ОДОНЗАЯА

УДБЭТ

14

Ц.ӨЛЗИЙ

ХЦДБЧ

15

Б.УРАНЧИМЭГ

УДБЭТ

16

Х.САВВА

БДБЭТ

17

О.ХҮРЭЛБААТАР

УДБЭТ

18

О.ЭНХБОЛД

СУИС

19

Г.ЭНХБОЛД

УДБЭТ

20

Б.ЭНХНАРАН

Чөлөөт уран бүтээлч




 

У.Баяр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.57) 2025 оны 03 сарын 13

1 дүгээр шатны шагаруулалт бичлэгээр биш амьдаар нь дуулуулж шалгаруулсан, 2, 3 дугаар шат болох өдрүүд, нийт оролцогчдын тоо гээд зөв юм нэг алга байх юм.\nБид чинь Zindaa-аас йм л мэдээллүүд уншиж суудаг хэрэг үү? Хариу өгөхийг хүсье.\n

1  |  0
Зочин(202.9.46.57) 2025 оны 03 сарын 13

Зөв, бүрэн мэдээлэл тавьж байхад анхаар, 2 дугаар шатанд 25 оролцогч үлдэж өрсөлдсөн шүү.

1  |  0
Top