Монгол улсын нэрийг дэлхийн тулааны спортод өндрөөр өргөж яваа эх орны хөвгүүдийн нэг бол мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан билээ. Тэрбээр сүүлийн үед бодол болон явж байгаа гэнэ. Учир нь түүнд “харгис” нударган тэмцээний санал ирээд байгаа юм байна. Хэдийгээр хар салхи хочит Ц.Амарбаясгалан уг тэмцээнд оролцож өөрийнхөө чадлыг сорих сонирхолтой байгаа ч гэр бүл болон найз нөхөд нь хориглоод байгаа аж.
Түүний оролцох гэж буй тэмцээн нь ирэх сарын 15-д Мяньмарт болох бөгөөд уг нударган тулаанд хэр баргийн тамирчин ороод байдаггүй ажээ. Хамгаалалт бээлий хэрэглэхгүйгээр гараараа тулалддаг аюултай энэхүү тулаанд дэлхийн аваргууд ороод ялагдаж байсан гэнэ. Мөн энэ тэмцээнд оролцоод амь насаа алдаж байсан хүн ч цөөнгүй ажээ.
Монголоос уг тэмцээнд тамирчин оролцож байгаагүй бөгөөд Шинобу оролцвол анхдагч болох гэнэ. Одоо харин түүнийг амь насаараа дэнчин тавин байж уг тэмцэээнд оролцох эсэхийг харж л сууя даа.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )