-НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдана. Тус хурлаар 2012-2013 онд дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, нийслэлийн 2013 оны төсвийн тухай болон Сэлбэ голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай, Хөрөнгө зарцуулах эрх олгох тухай зэрэг нийт 7 асуудлыг хэлэлцэхээр болжээ.
-Өнөөдөр бүх шатны шүүхэд нийт 42 хэргийг хянан хэлэлцэнэ.
12.00 цагаас Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Чингүнжавын өргөн чөлөөнд Чингүнжавын хөшөө дурсгалын цогцолборыг нээх ёслол болно.
09.00 цагаас ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Засгийн газрын тогтоолын дагуу тэмцээн уралдаанд амжилт гаргасан баг тамирчдад мөнгөн шагнал олгоно.
09.00 цагаас ”Рамада” зочид буудлын 4 давхарт ”Олон улсын тээвэр логистик” сэдэвт уулзалт болно.
14.00 цагаас ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Яармагийн 118 дугаар сургуульд долоон төрлийн хөгжмийн зэмсэг хүлээлгэн өгнө.
09.00 цагаас ”Оюутны зээл тусламж, санхүүжилтийг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг Багшийн хөгжлийн ордонд болно.
11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн ордны хуралдааны Г танхимд мэдээлэл хийнэ.
11.30 цагаас ШӨХТГ Тайванийн Шударга худалдааны хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
12.00 цагаас Төрийн түүхийн музейд ”Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.
"Монгол ньюс" мэдээллийг төвд:
11.00 цагаас Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс жил бүр зохион байгуулдаг Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаарх мэдээллийг сонирхоорой.
12.00 цагаас “IMBM motion” ХХК-иас АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас баталсан стандартын дагуу хөлдөөсөн пицца Монголд анх удаа үйлдвэрлэж эхэлжээ. Тус компанийн америк технологичид хөлдөөсөн пиццаны давуу талыг танилцуулахаар сэтгүүлчдийг урьж байна.
13.00 цагаас Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Монголын барилгачдын холбоо хамтарч “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцооны шинэчлэлт” үндэсний зөвлөлгөөнийг Төрийн ордонд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн хүрээлэнд:
11:00 цагаас Улсын ирэх оны төсөвт МОХ-ны саналыг хэлэлцэлгүйгээр оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих хөрөнгийг танасан, түүнчлэн сургалтын төлбөрийн зээлийн хүүг банкууд өндөр тогтоож байгаатай холбогдуулан тус холбоо мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )