369 саяын үнэтэй алтан цаг хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

“Централ тауэр”-ийн “Монт Блэк” дэлгүүрээс 369.000.000 төгрөгийн үнэтэй алтан цаг алдагджээ.

Цагдаа нар дуудлагын дагуу шалгахад Швейцарь улсад үйлдвэр­лэсэн, 369.000.000 төгрөгийн үнэ бүхий, матрын арьсан оосортой, бриллиантан шигтгээтэй, 18 каратын алтан цаг алдагдсан байжээ. Улмаар хэргийг шалгахад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн 39 настай М гэгчийг тус дэлгүүрээс алтан цаг хулгайлсан болохыг илрүүлсэн байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top