Жүжигчин Б.Цолмонбаяр “Залуучуудын соёл урлагийн хороо”-ны даргаар сонгогджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

Залуучуудын соёл урлагийн хороо байгуулагджээ

МЗХ залуучуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх зорилгоор  Монгол улсын хэмжээнд 18-н  залуучуудын мэргэжлийн хороодыг байгуулж эхэлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд  “Залуучуудын соёл урлагийн хороо”-г байгуулах хурал 11-р сарын 13-нд болж өнгөрсөн юм.

 “Залуучуудын соёл урлагийн хороо”-ны даргаар “TV cocktail” хамтлагийн жүжигчин Б.Цолмонбаяр сонгогдсон бөгөөд дэд даргаар Х-Түц хамтлагийн жүжигчин Т.Бархүү сонгогдлоо. Энэхүү хорооны үндсэн зорилго нь соёл урлагийн бүх салбарт хүрч үйлчлэх төдийгүй залуучуудын соёл урлаг болон гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  залуучууд руу чиглэсэн урлагийг сурталчлах,  соёл урлагийн салбарт ажиллаж, уран бүтээл туурвиж буй залуучуудын эрх ашгийг хамгаалахад орших юм байна. Урлагт  хайртай, урлагийг хүндэлдэг, мөн залуу уран бүтээлчид гээд хэн ч  гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь оролцож болох юм байна. Харин МЗХ-оос санаачлан хэрэгжүүлж буй энэхүү ажлыг зарим нэгэн сайтуудад ,  Х-Түц хамтлагийн жүжигчин Т.Бархүү  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хорооны дэд даргаар сонгогджээ гэсэн нь   буруу ташаа мэдээлэл ажээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top