Манай нялх одууд дэлхийн брэнд шүтэх болсон цаг. Харин дуучин С.Наран бол “Би монгол брэндээрээ гоёдог. Тодруулбал, “Урлах эрдэм” дээд сургуулийн “GT” загварын товчоогоор хувцсаа хийлгэдэг. Чанартай, биед эвтэйхэн, бас хүссэн загварыг тэд хийж өгдөг” хэмээж байна. Тэр тоглолтын хувцас, гутал, цүнх ер нь бүх юмаа л эндээс хангачихдаг юм байх. Наран үнэхээр Монголынхоо үндэсний хувцсыг дээдэлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нь сайхан байна. Харин үүний цаана жижигхэн нууц байдаг аж. Тэр "Урлах эрдэм" загварын товчоотой бартерын гэрээтэй аж. Тус салоны арга хэмжээнд дуулсныхаа хариуд хувцас хийлгэж, харилцан хэрэгцээгээ хангадаг юм байна. Болохгүй нь юу байна. Угаасаа чанаргүй, хулхи брэндээр гангардаг одуудын дэргэд жинхэнэ оригиналь монгол хувцас өмссөн Наран лав л дутуу харагдахгүй байна. Тэгээд ч хэмнэлтийг бий болгож чадаж байна. Харин гутал хувцасныхаа хэрэгцээг ийнхүү хангах болсон Наранг рок попын найзууд нь "Бартерын хаан" хэмээн өргөмжилжээ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )