Ууцанд сертификат олгож, утааг нэгхэн өдрийн дотор багасгасан шинэчлэгч Ерөнхий сайдын тухай “шинэчлэгдээгүй” 21 коммент

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

Үе үеийн Ерөнхий сайд нар дунд үг, үйлдлийн зөрүүтэй нөхдүүд байгаагүй биш байсан. Гэхдээ ам ангайх бүртээ асуудалд орж байдаг өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг шиг нэгэн байсан болов уу. Болж бүтэхгүй байгаа бүхий л асуудлыг шууд “шинэчилнэ” гэж том дуугардаг Ерөнхий сайд хэрэг дээрээ юу хийж гавьсныг, одоо танд хүрэх  “шинэчлэгдээгүй”  21 коммент хэлээд өгөх биз. 

 

 

1. Шинэчлэлийн Засгийн тэргүүн тэрбээр хэт бодлогогүй үг дэндүү олныг унагачихаад жишимгүй байдаг нэгэн. Ямартаа  л хоёр хөршийн  төрийн тэргүүнүүдийн уулзалтын талаар асуусан сэтгүүлчийн асуултад толгойгоо гудайлган байж өгсөн хариултыг нь бодохоор өмнөөс нь ичиж үхмээр. Ер нь түүнээс өөр Ерөнхий сайд “Тэр хоёр хүн уулзана уу, байна уу. Хэнд хамаатай юм” хэмээн том тэнэгтээд сууж байх уу даа. Дипломат ёсны талаар ингэж ярьдаг Засгийн тэргүүн манайд л байна.


2. Н.Алтанхуягийн томилгоо ороогүй төрийн өмчит байгууллага гэж хуруу дарам цөөн.  Оюутолгойн зэсийн олборлолтод хяналт тавих газраар гэнэт тодорсон Геологийн төв лабораторид Н.Алтанхуягийн гар, хөл болсон хоёр этгээд хоёулаа албаны даргаар томилогдсон. Түүний туслахаар ажиллаж байсан нэг нь мөн л Стратеги төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдон очсон байдаг.


3. "Таван Толгой"-н 17 тэрбумын тендерийг дүү охиндоо авч өгсөн үйлдлийг нь өнөө муу нэртэй МАН-ынхан илчлэн бөөн дуулиан дэгдээсэн. Намтар арвинтай Норовын Алтанхуяг. төрийн албанд төрөлсөх дуртай Ерөнхий сайд гэдэг нь ч уг мэдээлэлтэй холбоотойгоор олонд тодорхой болсон юм. 


4.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг багадаа Н.Алтантуяа нэртэй байжээ. Анхандаа бүсгүй хүний нэртэй байсан болоод ч тэр үү, гал зуухны асуудалд оролцох тун дуртай нэгэн. Олон ч үйлдлээрээ үүнийгээ харуулсан даа.


5. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших өөрийн мэдлийн “Хаан жимс” ХХК-ийн жуулчны бааз дээр “Алтан гадас” фракцийн гишүүдээ урьж цэнгэхдээ, нисдэг тэргээр чацарганы бороо оруулж ёстой л нэг эрх мэдэл, ямбатай нэгэн гэдгээ харуулсан Н.Алтанхуяг. Хүний санаанд оромгүй үйлдэл хийхдээ ер нь л гаргуун эрхэм байгаа юм.


6. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас  хойш албан тушаалын хувийн чанартай томилгоо хэрээс хэтэрч дарга, даамал болох хүсэлтэй хэн боловч хэтэвчээ барьсаар дээр, дооргүй гүйлдсэн. Албан тушаал гуйгаад ирдэг хүмүүс байдаг тухай ам алдсан Н.Алтанхуяг сайд. Задгай цагаан амт гэж түүнийг хочилдог нь ийм ч учиртай байх.


7. “Та нар өндөг идэхээ болиоч, өндөг чинь тансаг хэрэглээ” гэсэн. Тансаг Н.Алтанхуяг. Одоо тэрбээр ард түмний хэрэглээг тансаг, тансаг бусд хувааж өгөх сураг дуулдаад байгаа. Лав л тансагт нь өндөг орно.


9. Өчигдөр гал түлэхийг заасан чинь өнөө өглөө утаа багассан байна гээд хээвнэг ярьдаг. Утааны багш Н.Алтанхуяг. Аавдаа адуу манахыг заана гэгчээр авгай хүүхнүүдэд гал түлэх хичээл орох ажлыг нийслэл даяар өрнүүлнэ гэсэн Ерөнхий сайд дэндүү “чимхлүүр” нэгэн гэдгээ баталлаа.


10. “Монгол Улсыг галзуу хөгжүүлж, Улаанбаатарыг гурван жилийн дотор утаагүй болгож чадахгүй бол надад хариуцлага тооцоорой гэсэн “баавартай” Н.Алтанхуяг. Гурван жилийн ой нь зун таарч тэнэгтэхгүй л бол Улаанбаатарын утаа байсаар байх болно.


11. Иргэн Т.Сайнжаргал, Б.Энхбаяр нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандсан. Тэр асуудал одоо таг чиг. Ядахдаа яах гээд байгаа 50 тэрбум юм гэдгийг гурван үгээр ч болов хариулахгүй байгаа. АТГ бол бүр сураггүй. Сураг дуулах нь Н.Алтанхуяг энэ асуудлыг баллуурдчихсан ч гэх шиг.


12. Бурхан халдун ууланд авирсан ч Хайрханы тааллыг хүртэлгүй төөрч хацраа хөлдөөсөн. Хамт аялагсадтайгаа туулай алж голоо зогоохоор шийдээд байтал нь олж аварсан даа. Бурхан Халдуны савдагт эгээ л цаламдуулалгүй, улсын төсвөөс 80 саяар хайлгуулж олдсон Ерөнхий сайд.


13. Их сургуулийн ширээнээс гараад туршлага ч сууж амжаагүй хүргэн дүү Г.Дэнзэнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилж, том асуудал үүсгээд газар дээрээ баригдсан гэнэн Н.Алтанхуяг. Баригдсан хойноо “Дэнзэн чинь миний дүүтэй зүгээр л явдаг” гэж охин дүүгээ гомдоосон муу ах Н.Алтанхуяг.


14. Төрийн өмчит компанийн нэр дээр “Дуобус” нэртэй тээврээр нийтийн тээвэрт үйлчилгээ явуулаад байсан Д.Жаргалсайхан гэгч нөхөр Н.Алтанхуягийн хүргэн байж таарсан. Хүргэдүүдийнхээ цувааг томилгооноосоо тасалдаггүй зангарагтай ах Н.Алтанхуяг.


15.  Хуулиараа  80 саяас дээш төгрөгийн ажилд заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг хийдэг. Гэтэл эрхэм Ерөнхий сайд өөрийнхөө  зөвлөхийн хариуцан ажиллуулж өдийг хүрсэн “Боловсрол” телевизэд 293,1 сая төгрөг гаргажээ. Тодруулбал,  “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт 293,1 сая, “Бумбардай”  комикс 9 цуврал номыг санхүүжүүлэхэд 255,6 сая төгрөг шилжүүлэх эрх олгосон юм байна. АТГ-ынхан түүний хэргийг аанай л хаацайлж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. АТГ-тай аймар найз Н.Алтанхуяг.


16. Сэтгүүлч түүнээс  “Цагаан будааны үнэ 3000 төгрөгт хүрчихлээ, одоо яах вэ?” гэхээр хариуд нь “Тэгвэл гурилаа л идчихгүй юү” гэж хариулчихаад сайхан үг олоод хэлчихсэн шиг маасайх жишээтэй. Тэр будааг бас тансаг хэрэглээнд оруулах нь.


17. Н.Алтанхуяг хорин хэдхэн настай охиноо Улсын жин хэмжүүрийн газар шууд шалгалтгүй тэнцүүлж оруулсан нь илчлэгдсэн. Тэрбээр сайн аав байж болох ч сайн Ерөнхий сайд байж чадахгүйгээ энэ мэт үйлдлээрээ илэрхийлсээр.


18. Их сургуулийн ангийн анд Э.Бат-Үүлээрээ нийслэлийг удирдуулж, утааны асуудлыг даалгасан. Сайн анд Н.Алтанхуяг. Улаанбаатарын утаа багассаныг бодит баримт, шинжлэх ухааны үндэслэлээр тайбарлуулах юм шүү, энэ хоёроор.


19. Эдийн засаг хямраагүй өнгөрсөн оныхтой харьцуулахад барааны үнэ хоёр дахин буурсан гэж  хэнэггүй залчихаад царай нь ч хувирдаггүй л хүн дээ. Тэгвэл яагаад будаа, өндөг хоёр тансаг хэрэглээ болтлоо үнэ нь өссөн юм “худалч” дарга аа.


20. Н.Алтанхуягийн ярьж хэлж байсан нь биеллээ олсон бол өдийд Баянхошуу, Ханын материал, Толгойт, Их наран, Бага наранд орон сууцны цогцолбор бариад эхэлчихсэн байх ёстой. Хөдөөнөөс ирсэн айлууд тархан суурьшсан учир тэдний хувьд орон сууц гэдэг том мөрөөдөл юм. Иргэдийнхээ мөрөөдлийг эхлүүлэх тухай  бодоогүй яваа “Далан худалч, задгай цагаан” Н.Алтанхуяг аа.


21. Улс оронд шийдэл хүлээсэн, ужгирсан олон асуудал  байхад ууцны сертификат олгоод явж байдаг. Хийх ажлаа олж ядсан хэнэггүй Н.Алтанхуяг.

Н.Эрхэс

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.16) 2025 оны 03 сарын 13

Тэр савчаад байгаа гарыг нь уячих

1  |  0
ххххх(112.72.13.39) 2025 оны 03 сарын 13

өмнөх засагт байж л байсан юм одоо гэнэт бий болсон юм гэж ойлгго байх юм

1  |  0
NJUTY(203.91.112.186) 2025 оны 03 сарын 13

АЛЦАНХУЙ

1  |  0
Монголын удирдагчялзарса ар байх уу(180.235.184.76) 2025 оны 03 сарын 13

Монголын нүүрсний салбарыг Хятад “удирдсаар” байх уу Хятадууд Монголын засгийн газрыг“удирдса

1  |  0
туяа(103.26.194.69) 2025 оны 03 сарын 13

Үе үеийн сайдуудаас хамгийн донгио нь алцанхуяг болой. Үнэн мангар гар шдэ

1  |  0
Чулуунзагд(103.23.51.6) 2025 оны 03 сарын 13

хөөрхий дөө хэдэн цаас олох гэж аргаа барах юм даа энэ зиндаа

1  |  0
ХМ(103.26.194.91) 2025 оны 03 сарын 13

ХУГАЦАА НЬ ДУУСАХ ГЭЖ БАЙНА АРД ТҮМЭН БИД ХАРАХ НҮДТЭЙ МЭДРЭХ МЭДРЭМЖТЭЙ ШҮҮ АН-Д ИТГЭД ӨГӨӨД ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ГЭСИЙН ДААНЧ ТААГҮЙ ЗҮЙЛ ИХ СОНСОГДОЖ БАЙНА САМУУРАЙ БОНД ГЭЖ СОЛИОРООД ЯПОНЫ ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ ЭХ ОРОНД МИНЬ БУЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭНДҮҮРЭЛ МОНГОЛЧУУД БИД ЦӨМ БОСОЖ БУРУУТАЙ БОЛГОНЫГ ЦААЗЛАЯ!!!

1  |  0
зочин(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

Яахаараа үргэлж л нэг хүн рүү дайрч байдаг юм бэ. Манайхан арай л дэндүү юмаа.

1  |  0
comment comment(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

ene unen holduus tsartsaamal mal bichsen niitlel baima da eniig unshaad yu ch oilgosongui heniig muulah geed ooriigo doosh hiiv

1  |  0
comment(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

ene dandaa zahialgat medee iim medee tavihdaa zahialgat gej bichij baival taarna tegeed tavisniiha daraa oorsdoo baahan comment shaaj bichne unen ard tumen bidniig doromjlood bn daa teneg bish shuu er ni an man mahn alinid ni ch hun ajilladag biz de zugeer neg uzel bodol ambits hooj goloos ni oorsdoo bayjihiig bodoj baihaar her suree gargaad hoich uedee nulimuulahgui baival ter tom buyan bolno shuu

1  |  0
HUCAA TA NAR(112.72.13.111) 2025 оны 03 сарын 13

YU YRIAS HUCACGAAD BAIGAAM BE SHINCHLE GEJ YRJ SHINECHLEHGUI HULGAI HIIJ IDCHIHEED SHINCHILJ BAINA GEJ YRIH YUMUU KOMMUNISTUUD SHIG

1  |  0
Hurel(202.21.106.106) 2025 оны 03 сарын 13

bid unheer uruvdultei amitad boljee hachin balai erunhii saidtai eldev balai yum yriad namin nuhud zuvluhuud ni umnuus ni ichdeggui yum bhda medej l bga ted ene balaig bga deer tenegtuulej bgaad tom luivar tus tusda hiij avah l bodoltoi balai erthen suudala tavij ug tegehgui bol ene mongold uuchiruulasan laiga gantsaara edelj zovoh vi um maani pad mi hum

1  |  0
ыйб(103.26.194.29) 2025 оны 03 сарын 13

Аргаа барсан ху.жаа а.лаараа оролдоно гэгчээр гутаах аргаа мөн олвоо.

1  |  0
zochin(58.8.208.144) 2025 оны 03 сарын 13

Ene t1 erenhii saidaa huedan ogtsruulmaar bn aa.

1  |  0
bat (146.90.144.131) 2025 оны 03 сарын 13

bi ene altan huyagiig uzen yadaj bna. mongolchuudiig hujaad zarj bna.ih muu hun bur hudalch tsaraitai hun bna . avgaigaa solison shar shimjilsen muu hujaa

1  |  0
bat(146.90.144.131) 2025 оны 03 сарын 13

zailaachee

1  |  0
gomo(146.90.144.131) 2025 оны 03 сарын 13

ene odoo gomo yum bishuu negl bish shuu.yahaas butsahgui luivarchin tsaraitai yum zail uh.

1  |  0
balai(146.90.144.131) 2025 оны 03 сарын 13

bid ene tenegees yuch hileedeed butehgui.iim ilii balai avgai huuhnii bosj dolooson gaj donton yum bishuu .ene hund ichij huur unendee aldadaa uheech chi zail .hudalchaa zailaachee mongol ornii amidral tuiliin hund bna .mongol ard tumen monch in shanalj bna. chamaig heleh muu ug alga.zugeer uheech.sain humuus uheedl baih yum muu yum nar yadaad inegeed ihih nuuree barsan luivarchd .

1  |  0
alimaa(146.90.144.131) 2025 оны 03 сарын 13

avgai huuben solihoos oor zuil medehgui teneg ovgon odoo boliochee. mongol ornii ireedui tuner haranhui bna. ta nar aldar ner ed bayalgiig avsandaa orohgui hoish ur hoich.ard tumnii mine toloo baritstai ajil hiigeechee. usreed 10 jil amid yavahgui baij ene yanzaaraa gudraad baial 5 jiliin naslahui uheed ogno shuudee ooriigoo 100 naslana gej buu enduur.mongoliin hoich ye 1000 1000 jil ene gazar nutag deer baih bolno gedgiid oilgodod elii balai yum oilhgoh chadvaraa alsan zonog ovgon mine ahij zaluu avgai avch tom zonogtvoo.tegej nudnii bulai bolo chi tegej zonogtoj magadgui alia salbadai chinii omnoos ichij bna.joohon ichij amidraachee,eo eo eo eo eoeo

1  |  0
о(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

энэ галзуу солойтой сэтгүүлч хол очиж хуц хонхорт очиж баа юу ч мэдэхгүй ардын намын хөлсний бичээч боль доо чи

1  |  0
bid ichmeer yumaa(112.72.13.20) 2025 оны 03 сарын 13

Bid yamar ichmeer yum be. Erunhii said mini avgai nart gal asaahiig zaaj uguud utaagaabagasgaad l yavaayum bn sh dee, zailuul

1  |  0
zochin(112.72.13.97) 2025 оны 03 сарын 13

malnuudaa bid uursduu hiisen songolt biz dee songuulid uhaanaa gargah heregteig oilgoj bna u 2 jiliin daraa boloh songuulia bodood tewcheed baihaas uur zam baihgui dahiad songowol uunees100 huwi dordono gedgee sain oilgoj awtsaa

1  |  0
urid (112.72.13.20) 2025 оны 03 сарын 13

Urid byambasuren guaig jaahan multarahad l buural myanguujin gej nerlesen. Door zadgai tsagaan gej bichsen hunaltanhuyagt ih orig ner ugch baigaam bish uu.

1  |  0
bidnii buruu(112.72.13.20) 2025 оны 03 сарын 13

Bidnii buruu. Bid yamar muuhai ichmeer ulsuud ve. Erunhii said maani avgai nar galaa yaaj adaahiig zaaj uguud tuunii achaar utaa bagaschihaad baigaag eronhii said maani medchiheed heleed baihad meddeggui yamar ichmeeeeeeeeeeeeer yum be

1  |  0
суурь(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

даланхудалчурьд нийзасгийн газараас хэдэн сая дахин долоондор 2 жилийн дараа хараарай

1  |  0
ДҮНЗ(180.235.185.187) 2025 оны 03 сарын 13

БИД ЧИНЬ ХЭНИГЙ СОНГОЖ ХЭНЭЭР ЗАСГИЙГ УДИРДУУЛЖ БАЙНАА. ЖИНХЭНЭ СОЛИОРСОН ДҮНЗ ГАРУУД БИШ ҮҮ.

1  |  0
дэмжий(202.179.29.91) 2025 оны 03 сарын 13

Харинч хэнч бултдаг байсан ужгирсан асуудлуудтай ноцолдоод байгаа юм бишүү?Ажил хийдгүй аргалдаг хүн л шүүмжлүүлдгүй байхгүй юу.

1  |  0
сандаг(103.26.193.22) 2025 оны 03 сарын 13

хохь чиньээ!!! та нар өөрсдөө дургүй ламд дарж сахил хүртээнэ гэгчийн үлгэрээр АН-ыг сонгочихоод үхсэндээ гонгинолдоод байгаа юм АН өөрийн намынхаа хамгийн шилдэгийгерөнхи й сайдаар тавьсан гээд байгаа шүү дээ нэг намынхан дотрооэгнэшгүй толгойтой түүнээс илүүгарах чадвартан үгүй энэ хүнийг одоо муулсан ч магтсан ч дэндүү оройтсон юм биш үү?????????????????????????? ?????????????????

1  |  0
ххх(103.26.194.74) 2025 оны 03 сарын 13

ШЗГ аас залхаж байна

1  |  0
Top