Ихэнх нутгаар цаг агаар сэрүүснэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

Өнөөдрөөс ихэнх нутгаар цаг агаар муудаж, сэрүүснэ гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас малчид, ард иргэдэд анхааруулав. Тухайлбал, баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор 11-16 градус дулаан, бусад нутгаар  9-14 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 1-6 градус дулаан, бусад 7-12 градус дулаан байна. Зүүн аймгуудад  солигдмол үүлтэй. Өдөртөө хур тунадас орохгүй, өдөртөө 5-10 градус дулаан байна. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй, хур тундас орохгүй, өдөртөө 9-11 градус дулаан байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top