ЭЕШ-ын суудлын хуваарийг цахимаар тараана

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр дууслаа. Энэ жилийн хувьд 37 мянга 400 орчим хүүхэд бүртгүүлсэн байна. Үүнээс хойш бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй бөгөөд хэрэв тухайн шалгуулагч бүртгүүлэхдээ мэдээллээ буруу өгсөн тохиолдолд ирэх сарын нэгнээс өмнө өөрийн биеэр очиж завсар хийлгэх боломжтой аж. Түүнчлэн шалгуулагчид энэ жилээс суудлын хуваариа Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудаснаас харахаар болсон байна. Суудлын хуваарь тус цахим хуудсанд ирэх тавдугаар сарын 15-наас тавигдах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top