Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны нийт газар нутгийн 28 хувь нь цастай ба урин дулаан цаг ирж буйтай уялдан голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлж голын гулдрилд нийлж, мөсөн дээгүүр их хэмжээний ус гүйх , цөнгийн хахаа үүсч усны урсгал шахагдсан зэргээс шалтгаалан Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Алтай нуруунаас усжих Буянт гол Ховд орчимд үерийн түвшинг 5-20 см давсан хэвээр байна. Өнгөрсөн өдрүүдэд баруун болон төвийн нутгийг хамарч орсан хур тунадасны улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны өврийн Байдраг, Онги, болон Хархираа, Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Хариг голын саваар цаг агаар огцом дулаарвал хаврын шар усны үер болох нөхцөл бүрдэнэ. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top