Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй уг “Хүннү” хорооллын барилгын осол өнөөдөр 11.30 цагийн орчимд гарсан бөгөөд барилга дээр ажиллаж байсан ажилтан барилгаас унаж, амиа алдсан талаар бид мэдээлсэн билээ.
Энэ хорооллын барилгыг “Хурд” групп барьж буй бөгөөд “Japan town” хорооллын оршин суугчийн мэдээлснээр цагдаагийн ажилтнууд ослын газарт очиж, хэмжилт хийж эхэлсэн байна. Түүнчлэн барилга дээр ажиллаж байсан ажилчид ослын газраас явцгаажээ.
Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гэрээт харуул, хамгаалалтын ажилтнууд барилгын талбайг хамгаалалтад авсан бөгөөд дотроос ажилтнуудыг гаргахгүй, гаднаас бусад хүмүүсийг оруулахгүй байгаа аж.
Мөн ослын газарт мөн цагдаа, эмнэлгийн байгууллагын ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд хохирогчийн ар гэрийнхэн саяхан ослын газарт иржээ. Шүүх эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагынхан ослын газарт ажиллаж, цогцсыг буулгасан байна. Ослын хохирогч нь 25 орчим насны залуу байсан байна. Одоогоор барилга дээр ажиллаж байсан ажилчдыг машинаар гаргасан бөгөөд. Нөгөөдрийг хүртэл ямар нэг ажил явагдахгүй гэсэн шийдвэрийг дарга нар нь өгсөн байна.
Сэтгэгдэл ( 6 )
mongoliin hiomorlog zaluus mini heden olgiarhuudiin zolios bolj duuslaa muu novshnuudad ene hairan zalugiin ami nas yamarch une tsenegui zuil bh ted toohgui harin muusain erh medeltenguudiin karmaa ulam zuzaarah bh
Зөвшөөрөгдөөд барилга бариад байгаа компани юм байгаа биз дээ. Үүл ээ таны зөвшөөрөл өгөөд байгаа барилгын компани чинь өөрөөр хэлвэл таны ажил чинь нэг иймэрхүү л явж байна даа. Үүл ээ өшөө хичнээн хүний аминд хүрэх бол энэ олон зөвшөөрсөн барилга чинь
choijoo chi hunii tsusand hanah boloogui yu
barilgiin ezed gsen malnuud ajilchidiinha ayulgui bdald anhaardag yumuu.hairan zaluu ymar sain baih we de.
bi yahavdee bairaa zaraad bayjina ene muu barilgachid heden tsaas avaad yaval yah ni nadaa padgui
manaid ugaasaa ayulgui ajillaga gj yuuu ch bhq ym chini....ali ch gazar adilhan