Удахгүй эхлэх зам засварын ажлууд эхэлнэ. Тухайлбал, СХДүүрэг, Авто 5-р баазын урд төмөр замын гармын баруун талыг энэ сарын 30-аас ирэх сарын 1-ний өдрийн хооронд хэсэгчлэн хааж хаалтыг шилжүүлэх ажил явагдах тул зүүн талын хэсгээр замын хөдөлгөөн сөрж явна.
Мөн СХДүүрэг, Авто 5-р баазын урд төмөр замын гармыг ирэх сарын 15-17-ны өдрийн хооронд замын хөдөлгөөнийг бүрэн хааж хоёр дахь төмөр зам тавих ажил хийгдэх тул Сонсголонгийн зам, Тэц-4, Хөсөг трейд, Гурвалжингийн гүүрний замуудыг сонгож хөдөлгөөнд оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )