Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын улсын ахлах байцаагч нарын тавьсан актын дагуу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Боловсролын их сургуулийн урд орших “Ионсей-Найрамдал” эмнэлгийн үйл ажиллагааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зогсоогоод байсан юм. МХЕГ-аас тус эмнэлгийг дахин шалгаж, актын хэрэгжилттэй танилцжээ. Актын хэрэгжилт 90,9 хувьтай байсан тул тус эмнэлгийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Тиймээс “Ионсей-найрамдал” эмнэлэг уржигдраас буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
teneg gazar daa. bur musun haahguy yasiim