Анхаар: Вирустэй гадилаас болгоомжил

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын телевизийн CNBC сувгаар дэлхий дахинаа тариалан ургуулж буй банана жимс TR4 төрлийн вирусаар өвчилж эхлээд байна гээд, энэхүү өвчнөөс болж банана жимс гэж байхгүй болно гэж мэдээлжээ. Манай дэлхийд урган гадаадад экспортлогддог банана жимсний 95 хувь нь Cavendish төрлийн банана байдаг бөгөөд TR4 вирусаар өвчилсөн Cavendish төрлийн банана жимс нь одоогоор хэр их хэмжээтэйгээр урган, гадаадад худалдаалагдан , иргэд түүнийг идсэн болохыг тодорхойлох боломжгүй ажээ. TR4 вирусаар өвчилсөн банана нь түүсэн даруй богино хугацаанд харлан дотогшоо ялзарч идэхийн аргагүй болдог ажээ.
Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон устгах ямар нэгэн бордоог нээгээгүй байгаа ба 1989 онд Латин Америкийн орнуудад дээрх өвчин тархаснаар хоёр жил гаруйн хугацаанд банана жимсний экспорт дөнгөж дөрвөн хувь болтлоо буурч байсан удаатай юм байна. Энэхүү өвчин дэлгэрснээр манай дэлхийн банана жимсний экспортийн 81 хувийг дангаараа гүйцэтгэдэг Латин Америкийн орнуудын банана жимсний тариалалт багасч, экспорт 80-90 хувиар багасна гэж тооцолжээ.TR4 вирус улам хүчтэй болж ялзрал хурдан явагддаг болж шинэчлэгдсээр байгаа тул банана жимс идэхдээ анхаарал болгоомжтой байж, жаахан ч гэсэн ялзарсан, харласан шинж тэмдэгтэй байвал түүнийг идэхээс татгалзах хэрэгтэй гэж Солонгос улсын Хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдлыг хангах албанаас анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ungursuun(112.72.13.66) 2025 оны 03 сарын 13

uu ungursun bi zunduug idtsen xaxa

1  |  0
iiiiiii(182.160.38.42) 2025 оны 03 сарын 13

yanaa hairan jims,ih durtai iumsan

1  |  0
Top