Туул голын эрэг дээр томоохон усан цогцолбор барина

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

Нийслэлийн хүн ам 2020 он гэхэд цэвэр усны хангамжийн дутагдалд орох магадлалтай гэх судалгаа гарсан. Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хийж буй судалгаагаар цаашдаа нийслэлийнхний усны хэрэгцээг гүний усаар тэтгэх боломжгүй болох магадлалтай байгаа аж. Тиймээс салбарын яамнаас цаашдаа усны хэрэгцээг гүний бус гадаргын усаар хангах шаардлагатай гэж үзэн, холбогдох судалгааг хийж эхэлжээ. Энэ талаар БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат “Цаашид Улаан баатарын усан хангамжийг шийдэх гол гарц бол гадаргын усаа ашиглах явдал. Үүний тулд Туул гол дээр “Туул усан цогцолбор” гээд томоохон байгууламж барих гэж байна. Зураг төсөл, урьдчилсан судалгааны ажлуудыг нь хийж байгаа. Ингэснээр Туул гол дээр том хиймэл нуурууд бий болно. Энд борооны болон үерийн усыг хуримтлуулж цэвэр шүүлээд, хэрэгцээнд ашиг лах юм. Ер нь сая давсан хүн амтай, манайхаас бусад дэлхийн томоохон хотууд ийм усан сантай байдаг” гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gutrangi(182.160.37.119) 2025 оны 03 сарын 13

shaa l daa. hen hegnii barilga bolj huvirna te.

1  |  0
mgl(103.26.194.7) 2025 оны 03 сарын 13

mongoliin buh tom gol murun deer nuuruud uusgeech

1  |  0
tuul gol(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

hezee genee...nuguu dund gol tsogtsolbor shig ym boloh biidee

1  |  0
Top