Ч.Баттуулын хэргийг Дээд шүүх нөгөөдөр хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоёр шатны шүүхээс 23 жилийн ял сонсоод буй 25 настай Ч.Баттуулын хэргийг Улсын дээд шүүх энэ сарын 30-нд буюу нөгөөдөр хэлэлцэхээр болжээ.Ч.Баттуул одоогоор ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар ангид хоригдож байгаа юм.   Хэргийг сануулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-ны өдөр манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин ор сураггүй алга болжээ. Монголд бизнес эрхлэхээр явсан хүүгийнх нь өмнөөс Ч.Баттуул хоёр сарын турш завгүй байгаа хэмээн хариулж байсанд эх нь сэжиг авч Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамд эрэн сурвалжилж өгнө үү хэмээх хүсэлт тавьжээ. Талийгаачийн цогцсыг гуравдугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдгийн орчмоос олсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top