Дүүг нь хүчирхийлэхийг завдаад, хүнд хэлвэл ална шүү хэмээгээд явжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

Хөдөө орон нутагт ноцтой гэмт хэрэг гарсаар байна. Үүний тодорхой хувийг хулгай, хүчингийн хэрэг эзэлж байгаа бөгөөд ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ялангуяа бага насны хүүхдээ хараа хяналтгүй гадагш явуулахгүй байх, гэрт нь үлдээхгүй байхыг сануулдаг.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд  найман настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал 27 настай Г гэгч уг хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа аж. Өнгөрөгч долоо хоногийн даваа гаригт охины аав нярайлах дөхсөн эхнэрээ аваад аймгийн төв явсан байна. Ингэхдээ 8-15 насны гурван охин нь гэрээ сахин үлдсэн нь бузар этгээдийг хэрэг үйлдэх сэдэл төрүүлжээ.  Унтаж байсан бага дүү нь “Намайг авраарай” хэмээн хашхирч өөрийгөө аюулаас аварсан бөгөөд гэрэл асаахад нутгийн Г гэгч залуу найман настай дүүг нь хүчирхийлэхийг завдаж байжээ. Ингээд  “Та нарыг хүнд хэлбэл ална шүү” хэмээн сүрдүүлээд явсан бөгөөд Г нь эхнэр дөрвөн настай охинтой аж. Эцэг эх нь ирсэн даруйдаа охиноо дагуулж  эмнэлэг т очиход хараахан муу юм болоогүй байна гэдгийг мэргэжлийн эмч дуулгажээ. Юутай ч насанд хүрээгүй хүүхдүүдээ хараа хяналтаасаа хором мөч холдуулахгүй байлгахыг уншигч танд зөвлөж байна. Анхаарал богоомж хэнд ч илүүдэхгүй биз ээ

 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(202.179.7.194) 2025 оны 03 сарын 13

taigan bolgob taarna daa

1  |  0
uuu(112.72.13.137) 2025 оны 03 сарын 13

Xuuli tsaaz gej alguu alga xen mungutei tanil taltain gemgvi vldeed xoxirogch ni ulam xoxirogch bolood l duusdag bolson ym bishvv

1  |  0
setgel(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ МОНГОЛ УЛСАД ЧИНЬ ХУУЛЬ ЦААЗНААС АЙДАГ АМЬТАН БАЙНА УУ

1  |  0
Tsaaz(103.26.194.10) 2025 оны 03 сарын 13

Tsaaz tsaaz heregtei bnashde lalaruudaa tgd ch hodoonii mangaruud uneher mal shigee mal shde

1  |  0
sda(202.70.42.202) 2025 оны 03 сарын 13

sdakuudiig shuud tsaazaldag huuli baidagch boloosoi

1  |  0
зл үх(202.126.89.160) 2025 оны 03 сарын 13

Эргүү бузар амьтанаас дор гаж новш

1  |  0
Top