Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

Ирэх намар нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг бүртгэл өнөөдөр эхэллээ. Элсэлтийг дүүрэг болон сургуулийн комисс зохион байгуулах юм. Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвлөл, сурагч, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд элсэлтийн үйл ажиллагаа болон сургуулийн нөхцөл байдал, сургалтын онцлог, анги танхимын хүрэлцээ, элсэлтийн тоо зэргийг ил тод мэдээлэх юм байна.2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг элсэлтийн шалгалт, хураамжгүйгээр нэг ангид 30-35 хүүхэд байхаар бүртгэх гэнэ.Бүртгүүлэхэд хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар шаардлагатай. Хүүхдээ заавал дагуулж очиж сургуульд нь бүртгүүлэх ёстой. Бүртгэл ирэх сарын 16-нд дуусах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top