Төгсөх ангийн 1000 хүүхэд чуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

Энэ сарын 29-ний өдөр буюу маргааш Төрийн ордны Их танхимд 12:00 цагт Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 1000 хүүхдийн чуулга уулзалт болох юм байна. Энэхүү чуулга уулзалтыг Сонгинохайрхан дүүргээс гурвантаа сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачилгаар "Арван нэг дэх хавраа үдье" аяны хүрээнд зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top