Америкийн рэппер Кане Уэст, түүний сүйт бүсгүй бөгөөд хүүхдийнх нь ээж Ким Кардашян нарын Парис хотод хийх хуримын ёслол хүртэл нэг сар хүрэхгүй хугацаа үлдсэн ч энэ нь тэдний хийхээр төлөвлөсөн цорын ганц хуримын ёслол биш гэнэ. Хосууд гурав гэдэг нь азын тоо хэмээн итгэж байгаа аж.
Тэд хуримын ёслолоо Францад хоёр удаа хийгээд Өмнөд Калифорнид очиж бас нэг удаа хуримлана. Тэдний өмгөөлөгч гэрлэлтийг нь хууль бус гэж шүүмжлэх хүмүүсээс дайжихын тулд Америкт багавтар ёслол үйлдэхийг зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )