Хөлсний малчин хулгай хийж, хүний амь бүрэлгэсэн хэрэг гарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

Айлд хөлсөөр мал хариулдаг байсан эр хулгай хийж улмаар хүн амины хэрэг үйлджээ. Мэдээллийн тодруулбал Сэлэнгэ аймгийн Сант сумаас 30 км зайд байх "Хуурай" гэх газарт хаваржиж байсан айлын малыг хөлс өөр маллаж байсан А.Амартүвшин гэгч 34 настай этгээд энэ сарын 27-ны 03.30 цагийн үед мал маллаж байсан айлаасаа "Портер" маркийн автомашин, "Тоз-8" маркийн буу хулгайлан зугтжээ.

Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж байсан аж. Гэтэл Төв аймгийн Жаргалант сумын нутагт хүн амины хэрэг гарсан гэх мэдээллийн дагуу шалгахад дээрх гэмт этгээд байсан аж. Сэжигтэн А.Амартүвшин нь 1980 онд төрс өн, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан, зургаан удаагийн ял шийтгэлтэй нэгэн аж.

Тэрбээр айлын зуслангийн байшин ухсан хэрэг үйлдсэн хэргээр шалгуулж байхдаа оргосон гэнэ. Түүнээс гадна өмнө нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгонд айлын туслах малчнаар ажиллаж байхдаа эзнийхээ мотоциклийг хулгайлж борлуулсан хэргээр баривчлах ялаар шийтгүүлж байжээ. Энэ талаар орон нутгийн Цагдаагийн газрынхантай холбогдож лавлахад "Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Ажлын хэсэг гарч Жаргалант сум руу явж сэжигтэнийг баривчилсан" гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

Мал тэжээвэл ам тосдоно, хүн тэжээвэл толгой цусдана гэж яг үнэн үг шүү.

1  |  0
Top