Зураач охины бүтээл олныг гайхшируулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

Шаниа Макдона “Техакогийн хүүхдийн урлагийн их наадам”-д ирланд уурхайчин эрийн хөрөг зургийг зурж, энэ жилийн тэргүүн байрын шагнал хүртжээ. Эдүгээ 16 настай авьяаслаг охины зурсан зургийг үзэж сонирхсон хүмүүс түүний бүтээлийг бодит, үнэхээрийн гайхалтай байсныг хэлж байсан аж. Зураач охин Ирландын хуучны номоос тус хүний хөргийг олж харан, нэг сарын турш зурсан бөгөөд тэмцээнд түрүүлэн 1500 еврогийн шагнал хүртжээ. Энэхүү наадам нь 1955 оноос хойш зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд жил болгон дэлхийн өнцөг булан бүрээс 50.000 гаруй бүтээл ирдэг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.5) 2025 оны 03 сарын 13

sod !!!

1  |  0
irgen(103.26.194.22) 2025 оны 03 сарын 13

gaihaltai

1  |  0
Top