Таргалахын тулд амттанг иддэггүй, гэхдээ амттанг сонгосноор таргалдаг

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 29

Та одоо байгаадаа сэтгэл хангалуун байна уу 

Хэрэв үгүй бол өөрийгөө өөрчилж, амьдралаа өөрчил! Яаж вэ гэвэл өөртөө тусгайлан цаг гаргаж байгаад өөрийгөө хэн бэ гэдгийг тогтоож, үнэлгээ өгөх нь зүйтэй. Тэгээд засаж залруулах зүйл дээрээ ажилла! 

Сургууль амьдрал 2-ын ялгаа: Сургуульд бид суралцсаны дараа шалгалтаа өгдөг, харин амьдралд бид шалгалтаа өгчихөөд, түүнээсээ суралцдаг.

 


 

Амьдрал тийм амархан биш, учир нь хэн ч амьд гардаггүй 

 

Ихэнх хүмүүс юу хийхээ мэддэг боловч хийдэггүй, үргэлж шинэ соргог зүйл хайж байдаг. Амжилт маш энгийн, ердөө мэддэгээ хэрэгжүүлснээр эхлэнэ
“Зорилгоо тодорхойлоогүй нөхцөлд, бид өдөр тутмын аар саархан зүйл дээр хамаг анхаарлаа төвлөрүүлснээр түүндээ өдрөөс өдөрт ороогдож, бараг түүнийхээ боол нь болдог.”
Өдрөө яаж ийж байгаад дэмий өнгөрөөхийн оронд яаж ийж байгаад бүхнээ зориулахыг хичээгээрэй!
Хариуцлагыг 100% өөр дээрээ тулгуурлан тогтоосон тэр өдрөөс эхэлж та өөрийгөө жинхэнэ нас биед хүрлээ гэж тооцож болно.
Юманд хариуцлагагүй хандснаас болж гарах үр дүнг бид өөрсдөө л үүрдэг. Тиймээс анхнаасаа хийж байгаа зүйлдээ хариуцлагатай хандах нь чухал.

 



Өшөө авах хамгийн зөв арга бол АМЖИЛТ-нд хүрэх 

 

Олон янзын юм хийж гүйцэтгэхийн оронд нэг юмыг олон янзаар хийх хэрэгтэй.
Өөртөө итгэ, мөрөөдөлдөө итгэ!
Өдөр тутмын буруу жижиг сонголтууд муу зуршлыг үүсгэж байхад өдөр тутмын зөв жижиг сонголтууд эерэг дөдлыг бий болгож байдаг.
Хийсэн сонголт тань таныг бүтээнэ.
…Мэдээж бид таргалахын тулд амттанг иддэггүй. Гэхдээ амттанг сонгосноор таргалдаг. Тиймээс алхам бүрдээ хийж байгаа СОНГОЛТ-доо зөв үү, буруу юу гэдэг дүгнэлт гаргаж байх хэрэгтэй.

 

 

Чин сэтгэлээсээ бусдыг сонирхож, бусад дээр анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй.
Үүний тулд бага ярьж, их сонсох болдог. Юу ярих вэ гэж бодохын оронд юу асуух вэ гэж бодох нь чухал. Асуултыг сайн асууснаар хүмүүс өөрсдийн жинхэнэ чанар, сонирхол, итгэл, хүсэл эрмэлзлэлээ хуваалцдаг.

Бид ихэвчлэн худлаа хоосон юм ургуулан бодож, түүндээ итгэж, санаагаа зовоодог. Үнэндээ тэр санаа зовсон зүйлүүд огт тохиолддоггүй эсвэл ердөө хэдхэн хувь нь ортой байдаг. Тэгэхээр худлаа юм ургуулан бодож өөрсдийгөө зовоохын оронд өөрсдийн мөрөөдлийн амьдралаа ургуулан бодох нь зүйтэй.

Дэмий юманд санаа зовж, энэ өдрийг үрэн таран хийхийг би хүсэхгүй.

 

 

Боломжийг алдахгүй шүүрэх нөхцөлийг бүрдүүлснээр АЗ тохиолддог. Өөрөөр хэлбэл боломжийг ашиглахын тулд өөрийгөө бүхий л талаараа бэлтгэж бэлдэнэ гэсэн үг.
Өөрийгөө бэлтгээгүйгээс болоод гарч ирэх боломжийг алддаг учраас бид өөрсдийгөө АЗГҮЙД тооцдог. Тиймээс өөрсдийгөө үргэлж хөгжүүлж боловсруулцгаая!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.26.194.10) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top