"Урангүй Монгол", "Босоо хөх Монгол" зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ураны аюулд өртсөн гэх Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумдаар явж нөхцөл байдалтай танилцаад иржээ.
"Улаанбадрах, Зүүнбаян сумдад байдал маш ноцтой байна. Айлуудын төл мал, үхэр ихээр үхэж байгаа аж. Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Дорноговь аймгийн удирдлагуудтай хамтран хурал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч аймгаас ямар нэгэн төлөөлөл ирээгүй гэнэ. Харин нутгийн ард иргэдтэй хамтран тус аймагт ураны олборлолт явуулж буй Францын "Арева" группын охин компани болох "Кожеговь" компанийн байранд очиж төлөөллүүдтэй уулзан, үйл ажиллагаагаа зогсоохыг шаарджээ. "Кожеговь" компанийн зүгээс тэдэнд ямар нэг тайлбар хариулт өгөөгүй бөгөөд уулзахаас татгалзаж байсан ч хүчтэй эсэргүүцэл үзүүлсний улмаас гарч ирэхээс аргагүй байдалд хүрсэн гэнэ. Иргэний нийгмийн байгууллагууд "Кожеговь" компанийг даруйхан үйл ажиллагаагаа зогсоож, ураны олборлолт явуулахгүй байхыг анхааруулсан аж.

Сэтгэгдэл ( 1 )
Naad orosyn malnuuddaa bitgii HUTS gej hel...Mongolyn hugjild gai bolson yumnuud !!!