Emmy’s Award, үүнийг урлагийн ертөнц Оскар /кино урлаг/, Грэмми /дуу, хөгжим/, Тони /театрын урлаг/-ийн наадамтай жишдэг. Телевизийн салбарын дэлхийн шилдгүүдийг тодруулах хамгийн том наадам учраас энд ажилладаг, амжилтад хүрэхийг эрмэлздэг хэн бүхэн Эммийн тайзнаа цом барин зогсохыг мөрөөддөг юм.
Тэгвэл дэлхийн телевизийн хамгийн том наадам Эммийн авардсын шагналыг Монгол Улсын иргэн Н.Мөнхцэцэг хүртжээ. Тодруулбал, 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд алдарт Холливууд хотноо байдаг Америкийн телевизийн Академи /Emmy/-ийн Леонард Х.Голденсон театрын Алдрын танхимд монгол оюутан ур ухаан, авьяас билгээ үнэлүүлж, дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн зогссон байна.
Телевизийн академийн болон Эммийн сангаас жил бүр уламжлал болгон явуулдаг Их сургуулиудын Телевизийн шагнал гардуулах 35 дахь удаагийн ёслолын ажиллагаанд Америкийн кино академийн сангийн дарга Жерри Петри, удирдах зөвлөлийн гишүүд, мөн супер одууд хүрэлцэн иржээ. Мөн уран бүтээл нь академийн түвшинд үнэлэгдэж, нэр дэвшсэн оюутнууд ирсэн байв. Нэг зүйлийг онцлоход, Эммийн шагналыг заавал хүртэх биш үүнд өрсөлдөж, нэр дэвших нь ч нэр төрийн хэрэг болдог аж.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааг “Террористууд” киноны Женифер Кастлийн дүрээр анх алдаршсан жүжигчин Жессика Ст.Клэйр, “Танихгүй хүмүүс” киноны од Леннон Пархам нар хослон хөтөлсөн.
Түүнчлэн номинаци бүрийн шагналыг гардуулж буй эрхмүүд нь бүгд америкийн телевиз киноны одууд, нэрт зүтгэлтэнгүүд байсан. Тухайлбал, “Key and Peele” инээдмийн шоугаараа алдаршсан нэрт жүжигчид Кееган Майкл Кей, Жордан Пеел /Еммигийн шагналт жүжигчин/ нар, “Глее” ТВ шоуны од бас олон киноны оюуны хомсдолтой хүүхдийн дүрээр алдаршсан Лаурен Поттер болон Эймэд Гарсиа, Макс Греенфиелд, Матт Бомер , Скотт Волф нар байлаа.
Ийнхүү шагналтнуудыг тодруулахад, Дэлхийн бөмбөрцгийг хоёр гар дээрээ өргөн дээш тэмүүлж байгаа эмэгтэй хүний дүрс бүхий энэ нэр хүндтэй шагналын шилдэг Хүүхэлдэйн киноны номинацид “I’m possible” хүүхэлдэйн киноны продюссер Монгол Улсын иргэн Нандигжавын Мөнхцэцэг III байрын цомыг хүртэв.
Тэрбээр Саваннагийн урлаг дизайны коллежид сурдаг ба сургуулийнхаа тэргүүний оюутнаар шалгарсан нэгэн юм. Түүнд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн кинонуудын супер од, “The Looney Tunes” цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан.
Телевизийн академи шилдгүүдийг шалгаруулахдаа шүүгчдийн шалгаруулсан бүтээл тус бүрт онлайнаар санал авдаг аж. Оюутны шилдэг бүтээлүүдийг зар сурталчилгаа, инээдмийн кино, хүүхэлдэйн кино, баримтат кино, шилдэг найруулга, алтернатив, хүүхдийн программ, жүжиг драм, сэтгүүл, шилдэг хөгжим, шилдэг цуврал зэрэг 17 номинацинэр дэвшүүлдэг юм байна.
Энэ том наадамд эх орныхоо нэрийг гаргаж чадсан Н.Мөнхцэцэг 2006 онд Улаанбаатар хотын I сургуулийг төгсөж, АНУ-ын Пюрдугийн /Purdue university/ Их сургуульд компьютор график технологийн мэргэжлээр суралцаж онц дүнтэй дүүргэсэн. Тэнд суралцах хугацаандаа сургуулийн шилдэг оюутнаар шалгарч байсан аж.
Улмаар АНУ-даа эхний гуравт багтдаг, Саваннагийн урлаг дизайны коллежид мэргэжлээрээ суралцаж байна. Тэрбээр оюутнууд дундаас шалгарч, өдгөө НАСА-гийн / АНУ-ын Үндэсний сансар судлалын төв/ төсөл дээр ажиллаж байгаа.
Эммийн наадмын Их сургуулиудын телевизийн шагналыг Америкийн Телевизийн академаас залуу авьяастнуудыг урамшуулах, алдаршуулах зорилгоор бий болгожээ. 1980 оноос эхлэн ёслолын арга хэмжээг нь тасралтгүй зохион байгуулж ирсэн ба энэ жилд гэхэд 100 гаруй их сургуулийн 1000 гаруй оюутны бүтээл ирсэн байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 61 )
bayr hyrgie ulam tsaashaa amjilt
Bayar hurgeye!♡ Gehdee buteeliin ner ”I”m possible” bish ”Impossible” gej bh shig bna.
охин минь чамд баяр хүргье ямар сайхан мэдээ бэ чи мундаг охин байна за тэгээд цаашаа яваад байгаараЙ
zaza heden bagachuud n undesnii huuheldein kino uzej ailiin yum shagaihgui boloh n uu?
Yasan goyo yum be? Bayar hyrgie.
ymar lag ymbee bayar hvrgie
ymar lag ymbee bayar hvrgie
bayar hurgie mundag yumaa
Монгол охиноор үнэхээр бахархаж байна. Хар цагаан хэл ам хол байгаасай. Баяр хүргэе.
Мөнхцэцэгээ чамд цаашдын хийж буй ажилд чинь амжилт хүсье
пөөх ямар мундаг охин бэ энэ дашрамд хэлэхэд манай сайд нар ер нь юу хийж байдаг байнаа энэ охиныг мэдэж байгаа болов уу
amjilt husye!!!!
Nandigjaviin Munkhtsetseg geh ene ohinor mash ih baharhaj bna ulam ih amjilt husie
ymartaich saihan medee bn , gehdee yu ch oilgosongui,
ymartaich saihan medee bn , gehdee yu ch oilgosongui,
estoi mundag yumaa.tsaashdiin surlag bolon uran bvteeld n ulam ih amjilt hvsie.bayar hvrgie.
Estoi shan medee bnaa.ulam ih amjilt gargaarai.
Tomoos tom Bayar hurgieee!!! Muuundag shuu baharhaj bnaa...
баяр хүргье охин минь ямар мундаг юм бэ үнэхээр чамаар монгол хүмүүс бахархаж байна
баяр хүргье охин минь ямар мундаг юм бэ үнэхээр чамаар монгол хүмүүс бахархаж байна
баяр хүргье охин минь ямар мундаг юм бэ үнэхээр чамаар монгол хүмүүс бахархаж байна
баяр хүргье охин минь ямар мундаг юм бэ үнэхээр чамаар монгол хүмүүс бахархаж байна
сайхан мэдээ байна Мөнхцэцэгтээ баяр хүргэеГэхдээн энэ мэдээнд ямар ё утга найруулга алга, сэтгүүлч хүн лав бичээгүй байх
Сайхан мэдээ, баяр хүргэе...Амжилт!
Сайхан мэдээ, баяр хүргэе...Амжилт!
Сайхан мэдээ, баяр хүргэе...Амжилт!
1-р сургуулийнхан ч өөр шүү. Багш нартаа баярлах хэрэгтэй.
Баяр хvргэе! Сайхан мэдээ уншиж Нэгийхэн бахархаж бна.
үнэхээр сайхан мэдээ байна улам их АМЖИЛТ гаргаж ихийг сураад эх орондоо ирээрэй
Muu medee sonssor bgad shn medee sonsson chin shn bnas. Amjilt ohin min
Mundag bn shvv.
Mundag bn shvv.
mundag shuu manai Muunuu. bayar hurgie
Munxtsrtsgiineej ni sagsan bumbugiin ulsiin 23 udaagiin avarga oxin ni eejiinxee aviyasiig duuraijee amjilt
Munxtsrtsgiineej ni sagsan bumbugiin ulsiin 23 udaagiin avarga oxin ni eejiinxee aviyasiig duuraijee amjilt
Мөнхцэцэгээ баяр хүргэе,дахиад олон амжилт хүсье Чамаар Монголцууд бахархаж байгаа гэдэгт итгэж байна.
Munxtsetsegtee bayr xurgie. iim mundag oxin turuulj usgusun eej Daariimaadaa ch bayr xurgie. Mongoliinxoo neriig NASA .d gargaarai amjilt xusie
Munxtsetsegtee bayr xurgie. iim mundag oxin turuulj usgusun eej Daariimaadaa ch bayr xurgie. Mongoliinxoo neriig NASA .d gargaarai amjilt xusie
sain bna. yamar mundag ohin ve. bayar hurgie
sain bna. yamar mundag ohin ve. bayar hurgie
sain bna. yamar mundag ohin ve. bayar hurgie
sain bna. yamar mundag ohin ve. bayar hurgie
sain bna. yamar mundag ohin ve. bayar hurgie
sain bna. yamar mundag ohin ve. bayar hurgie
sain bna. yamar mundag ohin ve. bayar hurgie
muunuuguu bayar hurgii amjilt, mongoldoo ireheer ni uulznaa
yamar saihan medee be mundag ohin bna ulam ih amjilt husii aab eejd n bas
uneher mundag ohin bn baharhaj bna eh orniiihoo neriig ushuu undurt unguurei
bayar hurgie
bayar hurgie! mundag baina shuu!
Өөрөө авсан юм шиг л сэтгэл баясч байна. Баяр хүргэе Мөнхцэцэг ээ. Бас ухаантай сайхан охин төрүүлж, өсгөсөн аав ээж, ах дүү, багш нарт нь баяр хүргэе.
bayar hurgie,yamar surhii ohin be, setguulchid n bas ajllin amjilt
bayar hurgie,yamar surhii ohin be, setguulchid n bas ajllin amjilt
ymar mundag yum be! Mongol hun Oscars-t ner devshih oirtoj bna da
bayr xurgie mongol ulciinxaa neriig manduulcan gaixamshigtai emegtei baina.
yostoi mundag . proud of you Girl !
amjilt husey
Мундаг. Илүү их амжилт хүсэн ерөөе.
congratulations