Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Их тойруугаар микро автобус явахгүй байгаа. Үүнээс болж зарим нэг хүмүүс ажилдаа хоцорсон тухайгаа твиттерээр жиргэж байсан. Мөн том оврын автобус ачааллаа дийлэлгүй автобусны буудлаар яарч сандарсан бөөн хүн байсан юм.
Шалтгаан нь Сансрын аюулгүйн тойргоос Их тойруу хүртэлх замыг төв зам болгож байгаатай холбогдуулан Нийслэлийн нийтийн тээврийн газраас Цагаан Даваа, Шар хадны чиглэлийн бага оврын автобусны чиглэл өөрчлөгдөж богино хувиар буюу КТМС хүртэл явахаар болсон.
Үүнтэй холбоотойгоор бага оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг 17 компанийн нийт 60 гаруй жолооч, кандокторууд өнөөдөр Ялалтын талбайд тайван жагсаал хийж үзэл бодлоо илэрхийлсэн билээ.
Нийгмийг хамарсан уг шийдвэрийн талаар манай сайт уншигчдаас санал асуулга авч судалгаанд хамруулахад нийт 248 уншигч оролцсоноос 68.15 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлж бага оврын автобусны асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэж үзсэн бол 25.4 хувь нь Том оврын автобусаа үйлчилгээнд гаргаагүй байж ингэж иргэдийг хохироож болохгүй хэмээн саналаа ирүүлжээ. Харин үлдсэн 6.5 хувь нь бага оврын автобусны бизнес эрхлэгчид хохирч байна гэдэг саналыг ирүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
mikrog burmusun khalakh kheregtei