Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийд алдартай одой циркчид Монголын манежнаа зочлох гэж байна. Дэлхийд ганцхан байдаг одой циркчдийн багийнхан 20 жилийн тэртээ манай улсад айлчилж байжээ. Энэ удаад 35 хүний бүрэлдэхүүнтэй баг баавгай, нохой, хонь, ямаа гээд 20 гаруй төрлийн амьтны хамт ирэх сард хүрэлцэн ирэх аж. Тэд Монголын циркчидтэй хамтарсан тоглолтоо толилуулах гэнэ. Циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан "Бяцхан оддын гайхамшиг" нэртэй тоглолт тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх ажээ. Тасалбар нь 10-25 мянган төгрөгийн үнэтэй байх юм.

Сэтгэгдэл ( 0 )