Монгол орны хамгийн гандуу нутаг болох Алтайн өвөр говьд нэн ховор мазаалай баавгай, хавтгай тэмээ, хулан адуу зэрэг ан амьтан нутагшин амьдардаг. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг мазаалай баавгай болон нэн ховор амьтдын амьдрах орчныг тэтгэхэд гадаргын усыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Энэхүү зорилтын хүрээнд хур тунадасыг зориудаар нэмэгдүүлэх газрын гурван генератортой болж, Алтайн өвөр говьд Говийн их Дархан цаазат газрын “А” хэсэгт өнгөрсөн онд байрлуулжээ. Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн байгаль хамгаалагчид Шар хулсны нуруунд газрын генераторыг энэ сарын 15-нд ажиллуулснаас хойш бороо зургаан цаг үргэлжлэн орсон байна. Мөн энэ сарын 15-нд Атас уул, Баруун тооройн орчимд тус генераторыг 06:25- 07:45 цагт ажиллуулахад 08:15- 15:38 цаг хүртлэх хугацаанд цас оржээ. Атас болон Баруун тооройн орчимд 5-8 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Сэтгэгдэл ( 0 )