Хүн ам нь сая хол давсан нийслэлчүүдийн асуудал замын түгжрээ, сөөм зайтай шаван баригдах барилга болоод байна. Шинээр баригдаж байгаа нь үйл ажиллагааны авулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс болж хүний аминд хүрэх, баригдсан нь оршин суугчдын тав тухыг алдагдуулахаас эхлээд асуудал олон. Хотын даргын улс төрийн пиар нь барилга байсныг уншигч та санаж байгаа байх. Тэрбээр барилгын үнийг буулгана, зөвшөөрөлгүй барилгыг нураана гэж телевизээр өдөр алгасалгүй ярьдаг байлаа. Харамсалтай нь бодит байдал дээр биелсэн зүйл үгүй. Танд одоо хүргэх гэж буй мэдээлэл үүнтэй холбоотой маргаан. Тодруулбал Ус Сувгийн Удирдах газар болоод иргэдийн хооронд үүссэн ширүүн тэмцэл юм. Харин үүний гол зангилаа нь төрийн байгууллагууд болж таарсан. Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга УСУГ-т Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, 113 дугаар байрнаас 7.6 метрт 12 давхар барилга барихыг аман байдлаар зөвшөөрсөн байдаг. Уг газрын зөвшөөрлийг өмнөх хотын дарга 2012 онд өгсөн нь ийнхүү асуудал үүсэх шалтгаан болсон байна. Ингээд нар хаахаас гадна иргэдийн аюулгүй байдалд илтэд заналхийлсэн өндөр барилгыг бариуулахгүй байхаар тус байрны оршин суугчид МХЕГ-т хандахад энэ сарын 14-ний өдөр МХЕГ-ын дэд дарга Баасандорж зөвшөөрлийг цуцлах тухай албан шаардлага хүргүүлсэн байна. Харин үүнээс ердөө 9 хоногийн дараа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Б.Эрдэнэтуяа гэгч дур мэдэн өгсөн байдаг. Уг зөвшөөрөгдөөгүй барилга нь 12 давхар болон сүндэрлэх бөгөөд УСУГ-ын ажилчдын орон сууцны зориулалттай гэдгийг ч эх сурвалжууд баталж байгаа. Харин монгол улсын шинээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжинд уг барилгын хэмжээ 45 метрийн зайд байна гэж тод тусгасан байна. Харамсалтай бодит байдал дээр ердөө 7,6 метрт буюу 113 дугаар байрны цонхон дор хамар шүргэх зайтай барилгын ажил эхэлж газраа ухаад эхэлсэн байгаа. Оршин суугчдын хамгийн ихээр санаа зовж байгаа зүйл бол тус байрны шугам сүлжээг ухаж төнгөчөөд байгаа нь асуудлыг хүндрүүлж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Оршин суугчид гэх хийх юмаа олж ядсан баахан тэтгэвэрийн голдуу хүмүүс хаа газар л ингэж байдаг юм биш үү. СӨХ нь бөөн шанс, хэдэн бор юм салгачих гээд л хажуугаар нь хатгаж өгч байгаа биз. УСУГазар л болоод ус дулааны шугам эвдээд байв гэж ...